Нэг л зөөлөн бороо сэтгэлд асгарч
Нэгэн энхрий бүсгүйг сэтгэл минь дурсана....
гэсэн хаяг андуурсан хайрын үгс ирдийн байна. Ажил гэр ажил гэр гэсэн миний амьдралын ритмд хажууханд чинь хүмүүс бие биедээ дурлаж хорвоогийн сайхан үргэлжилсээр байна гэдгийг сануулах шиг санагдсан. Тэгээд би түүнд зориулаад :
Нэг л зөөлөн бороо сэтгэлд асгарч
Нэгэн энхрий бүсгүйг сэтгэл минь дурсана
Нэг л дулаахан салхи намайг дагуулж
Нэгэн сайхан үдэш чамд хүргэх шиг санагдана...
Яг өнөөдөрөөр хэлсэн үг бүхэнд чинь хайртай
Ямарч үед надад зориулсан сэтгэл бүхэнд чинь хайртай
Хэзээд намайг дулаацуулах халуун хайрнд чинь хайртай
Хэн нэгэнийг хайрласаных нь хариуд хайралсан өөртөө ч бас хайртай....
гэж бичээд хаяг андуурсан эзэнд илгээчихсэн.
Баярлалаа ч ирээгүй, бухимдал ч ирээгүй....
бичлэг
