Нээх эрт дээр үед нэг хүн надад маш их хайртай гэж хэлж, би баахан сандарч байж билээ. Аан тэгээл хүн гэдэг чинь их муухай байдгийн байна лээ. Тэр хүнийг гомдоож бухимдуулж шаналгаж байгаагаа мэдэрч байгаа хэрнээ дотроо надад хайртай болсонд нь битүүхэн баярлаад байсанаа одоо хэлэхээс ичихгүй болсоон. Цаг хугацаа өнгөрөх тусам тэр хүнийг яаж яваа болдоо гэж бодогддийн. Түүнийг хэн нэгэн сайхан эмэгтэйг хайрлаад намайг мартаад өгөөсэй гэж маш их хүсдэг байсан хэрнээ гэнтхэн түүнийг тийм байхийн харуул яахаа бас сайн мэдэхгүй л байгаа шүү. Одоо болтол мартагдахгүй байгааг бодход сайхан хүн сайхан сэтгэгдэл үлдээж чадсан юм шиг байгаан. Би чинь их муу хүн ш дээ. Тийм болхоороо л ингэж байгаа байхгүй юу. Харин тэр хүн их сайн хүн одоо ч бас сайн хэвээрээ байгаа байх. Уулзаагүй их удаж байгаа болхоор одоо хэр их өөрчлөгдсөнийг нь мэдэхгүй байна. Түүнийг өдөржин шөнөжин бодож шаналж үхэхдээн тулдаггүйч гэсэн хааяа бодогдоол байдийма миний буруу хайра... ... /Ягаав миний насны хайр/ гээд нөхөртөө хэлмээр санагддийн. Гэхдээ ер нь ядгийн бэ бурхан минь буруу гэхээр юм нь нүд л байх түүнийг харсан гэж, булчимгүй гэмээр алдаа нь инээд л байх, түүнийг хараад инээмсэглэдэг байсан гэж. ингээд л болоо ш дээ... ... Хорвоогийн бүсгүйчүүд бүхэн нууцхан хайртай учирч л явдаг байх. Хэлэхгүй нууж явдаг нь харин хэтэрхий олон болхоор хүмүүс мэддэггүй байхгүй юу даа. Надтай санал нийлж байна уу!!!
бичлэг
